Түшиг сумын төвийн хойд энгэрийг Зэдийн нуруу гэх бөгөөд битүү шугуйтай энэ том нурууны цаад дор Зэд, наад дор Зэлтэр гол зүүн хойш урсана. Зэдийн нурууг Зэлтэр гол сэтэлж гүн хавцал гарган урсаж Зэд голд цутгадаг.